
Хэнтий аймгийн Дадал сумын залуус корона вирусын эсрэг амны хаалт оёх ажилд нэгджээ. Залуус “бид вакцин гаргаж чадахгүй ч маск оёж, урьдчилан сэргийлэх ажилд оролцьё хэмээн ажлаа эхэлжээ. Эдгээр амны хаалт хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдах юм. Сайн санааны энэ ажилд засаг даргын дэргэдэх залуучуудын зөвлөл, залуучуудын холбооны залуус нэгдсэн байна.