Ерөнхийлөгч Х.Баттулга Бөргэ Брендийг  хүлээн авч уулзлаа

2020-01-23 0

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус чуулганыг зохион байгуулдаг “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага”-ын ерөнхийлөгч ноён Бөргэ Брендийг  хүлээн авч уулзлаа.

Геополитикийн асуудлаар голчлон ярилцсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Евразийг холбосон Монгол Улсын автозам, өдгөө өргөжиж буй төмөр замын сүлжээний талаар болон Монгол Улс дахь эрчим хүчний нөөц боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Нар, салхины эх үүсвэр бүхий цахилгаан үйлдвэрлэлээр дамжуулан Зүүн хойд Азид хямд эрчим хүч нийлүүлэх “Супер сүлжээ” санаачилга нь бүс нутгийн хэмжээнд сонирхол татахуйц, мөн Монгол Улсын дэд бүтэц нь Евразийг холбосон чухал зангилаа гэдэгтэй ноён Бөргэ Брэнд санал нэгдсэн юм. Улмаар Индонез улсын Жакарта хотод зохион байгуулахаар төлөвлөж буй “Зуны Давос”-ын үеэр дэд бүтэц болоод эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүдэд хөрөнгө оруулалт татах, улс орны оролцоог нэмэгдүүлэх үүднээс тусгайлан салбар хуралдаан зохион байгуулах асуудлаар ярилцаж, тохиролцов.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Малчид хоршоонд нэгдсэнээр ₮50 саяын зээлийг 60 сарын хугацаагаар авах боломж үүснэ

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөө

2024-04-30

Т.Бадамжунайд холбогдох хэргийг “буруу тусгаарласан”, “нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх” үндэслэлээр прокурорт буцаалаа

Т.Бадамжунайд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан ш

2023-11-03

Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшлийн амжилт, дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэе

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөл

2023-11-01