Хөвсгөл: Сурагчид сарын турш автобусаар үнэгүй зорчино

2020-01-19 0

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Онцгой комиссын дарга Л.Ганболд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэг сарын турш нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах шийдвэрийг гаргалаа.

Аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл нэмэгдсэний улмаас 7 хоног сургуулийн амралтыг сунгаж цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон юм.

Сургууль, цэцэрлэгийн хорионы хугацаа дуусч хичээл эхэлж буй учраас сурагчдад даарч хөрөхгүй сургуульдаа зорчих боломжийг олгож байгаа гэнэ.

Сурагчид нэг сарын турш буюу 2 сарын 20 хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих бөгөөд гарах зардлыг аймгийн Онцгой комисс нийтийн тээврийн компаниудад шийдвэрлэн өгөх ажээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Говь-Алтай: Хүйсийн говь багийн малчид өвсний агуулахтай боллоо

Говь -Алтай аймгийн Баян-Уул сумын "Баян тал" Бэлчээр ашигчлагчдын хэсгийн гишүүд Хүйсийн говь багий

2021-05-04

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08