Малчдад бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр боллоо

2020-01-19 0

Орон нутагт өвөлжилт хүндэрч, зарим аймагт зуд нүүрлэх аюултай байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр зудын эрсдлийн үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 43 суманд цагаанаар зудархуу байгаа аж. Тухайлбал,  Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймагт зуд нүүрлэх эрсдэлтэй байна.

Иймд өвөлжилт хүндэрсэн аймгуудын 1000 өрхөд Монголын улаан загалмай нийгэмлэгээс малын эрдэс тэжээлийн багц  болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болжээ.

Мөн тээвэрлэлтийн зардал шаардахгүй малчин өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх юм байна. Онцгой байдлын ерөнхий газраас ирэх сараас Хаан банкаар дамжуулан хүмүүнлэгийн тусламж шаардлагатай малчдад бэлэн мөнгө шилжүүлэхээр болжээ. Тусламж шаардлагатай иргэдийг дараах шалгуураар сонгох аж.

  • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх
  • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл
  • 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх байна гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгох юм.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16