Хөвсгөл: Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээл олгоно

2020-01-19 0

Хөвсгөл аймаг 2019-2020 онд  23 сум, нэг тосгоны 127 багийн нутагт 9792 хот айл 17648 малчин өрхөд 6038,2 мал тоологдсоноос тэмээ 2,3 мянга, адуу 281,6 мянга, 514,3 мянга, хонь 2.933.8 мянга, ямаа 2.305.9 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлсэнээр 10.079.1 мянган толгой мал өвөлжиж байна.

Зургаа дахь хошуу мал цаан сүрэг 2586 толгой цаа тоологдож өмнөх оноос цаа буга 190 толгойгоор өссөн байна.

Аймгийн хэмжээнд 13 сумын нийт 9985 толгой мал хорогдсон байна. Үүнээс бод-860, бог 9125 толгой малын зүй бус хорогдол гарсан байна.

Аймгийн онцгой байдлын комисс  шинэ оны нэгдүгээр хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн сумдад өвс 8500, тэжээл 10500 төгрөгөөр олгож, тээвэрлэлтийг аймгаас хариуцан ажиллах шийдвэр гаргалаа. Ингэхдээ олгогдсон өвс, тэжээлийн үнийг аймгийн мал хамгаалах санд бэлнээр төвлөрүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.  Түүнчлэн өвс, тэжээлийг сумд зээлээр авахгүй байх арга хэмжээ авч ажиллах юм байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жи

2024-08-09

Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

Бурхан буудай хайрхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр

2024-07-21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чандганы тал дахь 5,000 толгой үхэр бордох аж ахуйд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний х

2024-06-27