Э.Цэрэн: 100 настанд хийлдэг гудас авч өгч, 100 залуугийн архины эмчилгээний төлбөрийг төлнө…

2020-01-16 0

“Цэнхэр үст” нэрээрээ олноо танигдсан “Tseren tours” компанийн захирал Э.Цэрэнгийн настай ээжийгээ удаан хугацаанд асарч өргөсөөр бурханы оронд одуулсныг бид мэднэ. Тэгвэл хатагтай цэнхэр үст ээжийгээ сайн төрөл олж төрөхийн төлөө залбирч хийж гүйцэтгэх буяны ажлуудаа амласнаа нүүр номоороо хуваалцлаа. Э.Цэрэнгийн буяны амлалтыг бүрэн эхээр нийтэллээ.

Буян амлалт

Талийгаач өөрийн гэсэн шүтээнтэй байсан ба тэр ёс жаягыг би хүндэтгэн дагасан болно. Номын ёсоор Талийгаачын сайн төрлөө олохын төлөө залбирч, ном хурахын зэрэгцээ Буян амладаг юм байна. Би талийгаачын нэрийг чангаар хэлэн дараах буяныг амласан болно.

1. Бойнд заазлагдах гэж байсан нэг богыг худалдан авч ижил сүрэгт нь тавихдаа айлын эзнийг аргадан учирлаж цэнхэр самбаагаар ороон амийг авран дархлав.

2. Та өөрийн биеэр өвчилж шархалсан олон хүний далд зовлонг охиноороо дамжуулан олон нийтэд хүргэлээ… Тиймээс тань шиг шархалсан 100 ахмадыг Шинийн нэгнээс өмнө хийлдэг гудасаар хангахаа амлаж байна.

3. Таны унасан газар угаасан ус Баянхонгор аймаг билээ. Тэр нутагт өнчирч ядарсан 100 хүүхдийн алгыг тэнийлгэж, сэтгэлийг баясгахаар би амлаж байна.

4. Та минь ядарсан, зүдэрсэн, өөрийгөө гээсэн болгонд сэтгэлээ чилээдэг нэгэн байлаа… Тиймээс энэ нийгэмд хөлөө алдан, өөрийгөө олох гэсэн тэмцэлд яваа архины хамааралтай 100 залуугын донтолтын эсрэг эмчилгээний 50% төлөх болноо. Ингэснээр ганц хүний хувь заяа бус бүтэн айлын амар амгалан амьдрах асуудал шийдэгдэх ба үүнийг дүүргүүдийн наркологийн тасгууд ай хамтран хийх болно.

5. Цагаан сараас өмнө эрчүүдийн гоо сайхны салоныг хэсэг бүлэг хүмүүстэй нийлэн хийх ба үнэ төлбөргүй үс засалт хийнэ. Тухайн үедээ олон нийтэд зарлаад аль болох өргөн хүрээнд хийнэ.

6. Бид буян үйлдэж нохой, шувуу, ядарсныг хооллох ойлгомжтой ба үүнийг ямагт санаж явах болноо.

7. Таны сүнсийг баярлуулахын тулд охин нь өөрийн өнгө зүсийг тордон өнгөлөг, өөдрөг явнаа. Та минь эгэл даруу нэгэн байсан ч охиноо гангалахад баярладаг байсан сэтгэлийг охин нь мартахгүй ээ.

8. Энэ бүхнийг би ганцаараа хийхгүй ба аль болох бусадтай хамтран буяны үйлсийг дэлгэрүүлэх болно.

9. Бид таны төлөө 49 хоног Зул өргөж, залбирна. .

10. Та минь ядарсан нэгнийг хооллоод гаргадаг байсан. Би таны өгөөмөр сэтгэлийн өглөг үйлыг таслахгүй.

11. Би олон хүнд хүртээлтэй ажил хийхээ таньд амлаж байна… Хийснээ бас би олон хүнд нээлттэй түгээхээ амлаж байна.

12. 07 газраа хөөцөлдөн авч мод тарьж бяцхан цэцэрлэгт хүрээлэн бий болгохоо амлаж байна.

Жич: Би талийгаачид амласан ёсоор өнгө зүс орж үсээ будав. Хийх ажил их байна. ?

Comments are closed.

Холбоотой мэдээ

“ЭТТ” ₮4.5 их наядын цэвэр ашгаас иргэдэд 100,006 төгрөгийн ногдол олгож эхэллээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт

2025-02-26

Авто замчин залуучуудын холбоог Ж.Батнасан тэргүүлнэ

"Монголын авто замчин залуучуудын холбоо" -ны IV их хурал амжилттай зохион байгуулагдаж Ж.Батнасан т

2025-02-22

Бусдын эрүүл мэндийг хохироосон этгээдүүд ЭМД-ын санд ₮53.8 саяыг нөхөн төлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйл

2025-01-24