Тооллогын ажлаар явсан алба хаагчид гурван хүүхдийн амийг аварчээ

2020-01-13 0

Хүн ам, орон сууцны тооллогын ажилтай явсан төрийн албан хаагчид 2-7 насны гурван  хүүхэд харгалзах хүнгүй, хоол ундгүй хүйтэн гэрт  хоёр хоног байхтай нь таарч 108 төвд дуудлага өгчээ. Хүүхэд “эрсдэлт байдалд байна” гэсэн дуудлагын дагуу 108 төвийн ажилтан  хүүхдүүдийг очиж аван БГД-ийн Цагдаагийн хэлтэсд бүртгүүлэн Эх Нялхасын эмнэлэгт үзүүлэхээр авч явжээ.

Энэ хооронд БГД-ийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн бүсгүй халуун хоол хүнс авч ирж хүүхдүүдийг хооллосон бол цагдаагийн албан хаагчид хүүхдүүдээ эрсдэлт байдалд орхин хаяад алга болсон ээж аавыг эрэн сурвалжилж, тогтоохоор ажилдаа оржээ.

Энэ талаар хуульч Р.Булгамаа өөрийн нүүр номондоо нийтэлсэн байна. Хуульч улмаар “Хүүхэд хамгаалал, гэр бүлийн энэ мэт асуудалд эрх зүйн цогц шийдэл, төрийн оновчтой бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Тэднийг ээж ааваас нь хамгаалах гэхээсээ илүүтэй ээж аавыг нь хариуцлагатай, ажилтай, орлоготой, амьдрал ахуйтай болгоход төрийн бодлого чиглэгдмээр юм шиг. Учир нь хүүхэд хэдий болтол Хүүхэд хамгааллын түр хамгаалах байранд байрлах билээ. Тэгээд ч түүнээс гараад насан туршид нь төрийн хамгаалалтанд авах хууль эрх зүйн баталгаа, бодлого байхгүй байна шүү дээ….Тэгэхээр гэр бүлийг дэмжсэн эрх зүйн тодорхой зохицуулалтаас гадна аз жаргалтай, ажил орлоготой, хариуцлагаа ухамсарласан аав ээжтэй айл өрхийг бий болгож, төлөвшүүлэхэд чиглэгдсэн бодлого л үгүйлэгдэж байна. Хүүхэд томчуудын хариуцлагагүй байдлын хохирогч байх ёсгүй…тэднээс хамааралтай хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна” хэмээн нийтэлжээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

“ЭТТ” ₮4.5 их наядын цэвэр ашгаас иргэдэд 100,006 төгрөгийн ногдол олгож эхэллээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт

2025-02-26

Авто замчин залуучуудын холбоог Ж.Батнасан тэргүүлнэ

"Монголын авто замчин залуучуудын холбоо" -ны IV их хурал амжилттай зохион байгуулагдаж Ж.Батнасан т

2025-02-22

Бусдын эрүүл мэндийг хохироосон этгээдүүд ЭМД-ын санд ₮53.8 саяыг нөхөн төлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйл

2025-01-24