Нисэх буудлуудын нэрийг өөрчиллөө

2020-01-13 0

Нисэх буудлуудын удирдах газраас Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах арга хэмжээний тухай хуулийн заалтуудыг үндэслэн Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулагдсан “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал”-ыг “Чингис хаан”, Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг “Буянт-Ухаа” гэж тус тус нэрлэхээр боллоо.

Мөн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар Монгол Улсын Засгийн газарт өргөн барьж тогтоолыг батлууллаа.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16