Алба хаагчдын буруугаас үүдэн төрд 810 сая төгрөгийн хохирол учирчээ

2019-12-16 0

УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлийн ажилтай  танилцав.

Энэ үеэр Төрийн албаны сонгон шалгаруулалтад 8894 хүн бүртгүүлснээс гурван шатны шалгуурт 1116 хүн тэнцэж, төрийн албаны нөөцөд багтсан тухай тус зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун мэдээлэв.

Мөн 2018 онд төрийн албан хаагчийн буруугаас үүдэн төрд 810 сая төгрөгийн хохирол учирсныг дурдаад, төрд учруулсан хохирол их хэмжээтэй байгаад анхаарах шаардлагатай байгааг дуулгалаа.

Тус зөвлөл 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарлаж, 10 үр дүнд хүрэх зорилтыг дэвшүүлснийг онцлов. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн 11 сарын хугацаанд төрийн захиргааны 14 байгууллагыг шалгахад төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг томилсон, төрийн жинхэнэ албанд гэрээгээр ажиллуулах зэрэг зөрчил нийтлэг илэрсэн байна.  Мөн шүүхээс ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан багагүй албан хаагчид байгаа аж.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Цаашдаа тэмдэглэлт баяр амралтын өдөр таарвал шилжүүлж амраадаг болно

Өнөөдрийн /2025.02.26/ Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын баяр шинийн 1 тасарч, 2, 3-ны өд

2025-02-26

Нийт зарлагыг ₮2.3 их наядаар бууруулж, төсвийн төслийг алдагдалгүй болголоо

Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригт нийцүүлэн Засгийн газраас 2025 оны Төсвийн төслийг шинэчлэн

2024-12-05

Вьетнам руу хонь, ямааны мах экспортлож, цагаан будаа импортолно

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн

2024-11-21