Энтрепренершип хөтөлбөрийн үндэсний аваргууд шалгарлаа

2019-12-16 0

Нийгмийн энтрепренершип хөтөлбөрт 15-34 насны нийт 30 залуус оролцсон байна.

Тэд гурван сарын хугацаанд тогтвортой хөгжлийн зорилгуудад суурилсан өөрийн нийгэм болон байгаль орчинд ээлтэй бизнес санаагаа боловсруулжээ. Тус хөтөлбөрийн үндэсний аваргыг шалгаруулах арга хэмжээ 12 дугаар сарын 13-ны өдөр боллоо.

Үндэсний аваргад  гурван баг шалгарсан байна. Багууд НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн Залуучуудын Ко:Лаб төслийн ‘Springboard’ хөтөлбөрт хамрагдах аж.

Залуучуудын Ко:Лаб төсөл нь одоогоор 25 улсад хэрэгжээд байгаа дэлхийн хамгийн том залуучуудын нийгмийн энтрепренершип хөдөлгөөний нэг юм. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын манлайлал, нийгмийн инновац болон нийгмийн энтрепренершип үйл ажиллагааг дэмжих, нэмэгдүүлэх зарчмаар ТХЗ-н хэрэгжилтийг урагшлуулах юм.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хаягдсан муур, нохойны асрамжийн газрууд нээнэ

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа "Хаягдсан нохой муурны асрамжийн газрыг тодорхой байршлуу

2023-11-03

Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлнэ

Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орн

2022-09-02

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллав Шинэ сэргэлтийн бодлогын

2022-06-01