НӨАТ-ыг таван хувь болгож бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

2019-12-16 0

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ-ыг 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ.

Манай улсад хэрэглэж буй татвар нь борлуулалтад ногдсон НӨАТ-аас худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасаж тооцдог тогтолцоо юм.

2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэчилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөө гарч байгаа боловч үүний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх чухал үзүүлэлтийг анхаарах шаардлагатай.

Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага байдаг. Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэйгээр төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүснэ.  Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсныг хуулийн төсөл санаачлагч хэлж байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ.

Ингэснээр орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэдгийг мэдээллийн үеэр хэллээ.

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Т.Бадамжунайд холбогдох хэргийг “буруу тусгаарласан”, “нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх” үндэслэлээр прокурорт буцаалаа

Т.Бадамжунайд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан ш

2023-11-03

Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшлийн амжилт, дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэе

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөл

2023-11-01

Б.Солонгоо: Арбитрын маргаанд ЗГ нэхэмжлэлээ татахгүй, хөрөнгө оруулагчийн хүсэлтээр он дуустал түр түдгэлзүүлсэн

"Оюу толгой" ХХК-ийн татварын маргаантай холбоотой асуудлаарх ажлын хэсгийг ахалж буй, ХЗДХ-ийн дэд

2023-10-25