Гэмт хэргийн замаар олдсон гар утаснаас сэрэмжил

2019-11-06 0

Гар утасны худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдлага, худалдаа эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалахын тулд цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны хагас жилийн байдлаар хулгайн 478 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдсанаас  85.4 хувь нь гар утас, 14.3 хувь нь бэлэн мөнгө, түрийвч алдагдсан байжээ. Дээрх үзүүлэлтээс харвал, нийт халаасны хулгайн гэмт хэргийн ихэнх нь гар утас алдагдсан дуудлага мэдээлэл эзэлж байгаагаас гадна гар утас худалдан борлуулдаг хувь хүн, аж ахуйн нэгжүүд гэмт хэргийн замаар олдсон гар утас эд зүйлсийг худалдан борлуулах үйл ажиллагаа тасрахгүй байгаа ажээ.

Хэрэв гар утасны худалдаа эрхлэгчид гэмт хэргийн замаар олдсон гар утас, эд зүйлийг мэдсээр байж худалдан борлуулсан бол тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгах юм байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

“ЭТТ” ₮4.5 их наядын цэвэр ашгаас иргэдэд 100,006 төгрөгийн ногдол олгож эхэллээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт

2025-02-26

Авто замчин залуучуудын холбоог Ж.Батнасан тэргүүлнэ

"Монголын авто замчин залуучуудын холбоо" -ны IV их хурал амжилттай зохион байгуулагдаж Ж.Батнасан т

2025-02-22

Бусдын эрүүл мэндийг хохироосон этгээдүүд ЭМД-ын санд ₮53.8 саяыг нөхөн төлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйл

2025-01-24