
Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Korean Air компанийн нислэгээр Сөүл хотыг зорих замдаа нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халджээ. Тодруулбал тэрбээр настай 20 үйлчилгээний ажилтан бүсгүйн хонгонд гар хүрсэн шалтгаанаар саатуулагдсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээллээ.
Д.Одбаярыг 20:05 цагт Инчеоны олон улсын нисэх буудалд газардах үеэр Өмнөд Солонгосын цагдаа нар үйлчилгээний ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн гэх шалтгаанаар саатуулсан байна. Улмаар Монгол Улсын Элчин сайдын яамнаас хоёр орны дипломат харилцаа болон төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдал зэргийг үндэслэн хүсэлт гаргасан учир удалгүй суллажээ. Гэвч түүнийг “бэлгийн халдлага” үйлдсэн гэх энэ асуудлаар дахин дуудаж байцаалт авахаа мэдэгджээ.
Д.Одбаяр Индонез улсад болох олон улсын бага хуралд оролцохоор явсан нь энэ аж.
Эх сурвалж: Yonhap, Chosun