Монгол эрдэмтэд угаарын хий мэдрэгч зохион бүтээлээ

2019-10-15 0

Засгийн газраас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргаж зургаан тэрбум төгрөгөөр угаарын мэдрэгч дохиолол тавина гэж мэдэгдсэн. Түүнчлэн тус төхөөрөмжийг гадны  орноос судалж байгаагаа ч мэдээлсэн.

Тэгвэл ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг туршилтын загварыг зохион бүтээгээд байна.

Энэхүү төхөөрөмж нь “LCD” дэлгэц дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулах бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх юм. Микроконтроллерын удирдлагатай тус төхөөрөмж босго утга болон горимыг шаардлагад нийцүүлэн программчлан тухай бүрт нь өөрчилж сайжруулах боломжтой. Монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул утгыг өөрчлөх, засварлах зэрэг олон давуу талтай аж.

Хэрвээ төр, засгаас дэмжлэг үзүүлбэл энэхүү төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Түлш дутуу шаталтын үед угаарын хий CO үүсгэдэг. Энэ хий нь өнгө, үнэргүй учраас мэдрэгдэхгүй учраас иргэд угаартах,  амь насаа алдахад хүрч байгаа билээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16