Г.Чинзориг: Хуурамч фээсбүүк хаягуудыг хаахыг хичээж байна

2019-10-04 0

Өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ -2019” форумын үеэр фэйсбүүк компани Монгол улсад  “ногоон  суваг” гаргаж  өгснөөр монголоос Харилцаа холбооны зохицуулах хороогоор дамжиж  ямар нэгэн асуудал үүсэхэд шуурхай арга хэмжээ авдаг болно хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/ болон Фэйсбүүк компанийн хамтын ажиллагааны үр дүнд хууль бус контентын талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх “ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг  өнөөдөр албан ёсоор  нээлээ.

Фэйсбүүк группийн Хонгконг, Тайвань, Монгол улс дахь бодлого үйл ажиллагаа хариуцсан захирал  Жорж Чэн “Монгол Улсад идэвхтэй хэрэглэгчдийн тоо нэмэгдэх тусам бид хариуцлагыг улам нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс  цахим орчны аюулгүй байдлыг хангахын тулд  ногоон суваг буюу шууд сувгийг фэйсбүүк компани ХХЗХ хоёрын хооронд холбосон. Ингэснээр Монгол Улсын холбогдох хуулийн хэрэгжилтийг фэйсбүүк  нийгмийн сүлжээнд хангах хүрээнд олон нийтийн аюулгүй байдалд шууд занал учруулж болохуйц гэж үзсэн тухайн контент болон фэйсбүүкт бүртгэлтэй хэрэглэгчдийн хувийн хаягийг устгах зэрэг арга хэмжээ авч хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна. Фэйсбүүк компани нь Монгол Улсын ногоон сувагт ирүүлсэн  гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж хариуг эргэн мэдэгдэнэ. Харин тухайн гомдол, хүсэлтэй холбоотой илүү мэдээлэл, судалгааг хийхэд ХХЗХ-ны ажлын баг тусална. Гэхдээ тухайн контентын агуулга нь

  • хүчирхийлэл болон гэмт хэргийн шинжтэй,
  • олон нийтийг аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц,
  • амиа хорлолт,
  • хүүхдийн бэлгийн мөлжлөг,
  • садар самуун,
  • үзэн ядах үг хэллэг,
  • худал мэдээлэл,
  • спам,
  • оюуны өмч,
  • журамласан бараа бүтээгдэхүүн зэрэг хүрээг хамарна. Зарим нэг контентийн агуулгыг шалгахын тулд фэйсбүүк компани  монгол хэлтэй хүмүүсийг олноор нэмж авах төлөвлөгөөтэй байгаа.

Харин улс төрийн албан тушаалтан, тэдгээртэй холбоотой шүүмжилсэн, доромжилсон зэргээс үл хамааран аливаа төрийн мэдээ, мэдээлэлтэй холбоотой гомдлыг ногоон сувгаар хүлээж авахгүй. Учир нь олон нийт  нь улс төрийн албан тушаалтны талаар хэлэлцэх, шүүмжлэх, мэдээлэл солилцох бүрэн эрхтэй” гэв.

ХХЗХ-ны дарга Г.Чинзориг  “Монгол Улсад 4.2 сая гар утас хэрэглэгч бий. Үүнээс фэйсбүүк хэрэглэгч нь  хоёр сая бөгөөд үүний 40 хувь нь хуурамч хаяг.  Тиймээс бид  хуурамч хаягийг хаахыг хичээж байна. Цахим бодлогын түр хороо “ Цахим бодлогын аюулгүй байдлын хууль” намрын чуулганаар оруулахаар бэлдэж байна. Тус хуульд хуурамч хаягтай холбоотой асуудлууд орсон. Ногоон суваг нээгдсэнээр фэйсбүүк хаягийг маргааш нь шууд хаадаг болно гэж  өрөөсгөл ойлгож болохгүй” гэдгийг онцоллоо.

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

“ЭТТ” ₮4.5 их наядын цэвэр ашгаас иргэдэд 100,006 төгрөгийн ногдол олгож эхэллээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт

2025-02-26

Авто замчин залуучуудын холбоог Ж.Батнасан тэргүүлнэ

"Монголын авто замчин залуучуудын холбоо" -ны IV их хурал амжилттай зохион байгуулагдаж Ж.Батнасан т

2025-02-22

Бусдын эрүүл мэндийг хохироосон этгээдүүд ЭМД-ын санд ₮53.8 саяыг нөхөн төлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйл

2025-01-24