“60 тэрбум”-ыг шүүх хурал шалтгаан тодорхойгүйгээр хойшиллоо

2019-09-29 0

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон юм. Гэвч, шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 7-ны өдөр хүртэл хойшилжээ. Шүүх хуралд яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх “60 тэрбум”-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов, УИХ-ын дарга М.Энхболд нарыг гэрчээр дуудаад байсан юм. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нар шүүх хуралд оролцохоор өмгөөлөгчийн хамт ирсэн. Хурал хойшилсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Т.Бадамжунайд холбогдох хэргийг “буруу тусгаарласан”, “нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх” үндэслэлээр прокурорт буцаалаа

Т.Бадамжунайд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан ш

2023-11-03

Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшлийн амжилт, дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэе

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөл

2023-11-01

Б.Солонгоо: Арбитрын маргаанд ЗГ нэхэмжлэлээ татахгүй, хөрөнгө оруулагчийн хүсэлтээр он дуустал түр түдгэлзүүлсэн

"Оюу толгой" ХХК-ийн татварын маргаантай холбоотой асуудлаарх ажлын хэсгийг ахалж буй, ХЗДХ-ийн дэд

2023-10-25