Орхон: Эрдэмтэд ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ

2019-09-22 0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна. Тэрээр “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус паркийг 2016 онд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар Орон нутагт шинжлэх ухаан, техник, технологийн судалгаа, инновацын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор байгуулсан. Энэ ажилд орон нутгийн төсвөөс нийтдээ 780 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тус парк нь гагнуурын электродын үйлдвэр, хүний экологийн төв ажиллуулахаас гадна  үйлдвэрлэл, үйлчилгээний хэд хэдэн төслийг хөгжүүлж байна. Уулзалтын үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” нь одоогоор хэд хэдэн үйлдвэрийн судалгаа хийж байна. Судалгааны дүнд Эрдэнэт хотын дэд бүтэц, эдийн засгийн нөөцөд тулгуурлаж 50 орчим үйлдвэрийг шинээр байгуулж хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа” гэлээ. Эдгээрээс эхний ээлжинд 6 үйлдвэрийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэр барих 10 мянган м.кв газрыг орон нутгаас Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркт олгожээ. Энэхүү үйлдвэрийн цогцолборт шаардлагатай санхүүжилт дээр дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркийн эрдэмтэд Ерөнхий сайдаас хүслээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Говь-Алтай: Хүйсийн говь багийн малчид өвсний агуулахтай боллоо

Говь -Алтай аймгийн Баян-Уул сумын "Баян тал" Бэлчээр ашигчлагчдын хэсгийн гишүүд Хүйсийн говь багий

2021-05-04

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08