Сэлэнгэ: БНХАУ-ын иргэдийг албадан гаргалаа

2019-09-21 0

Сэлэнгэ аймгийн прокурорын газар, засаг даргын Тамгын газар хамтран  Орхонтуул сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгажээ.

Шалгалтаар хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын арав гаруй иргэн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх нэрийн дор зохих зөвшөөрөлгүйгээр байрлаж байсныг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Гадаадын иргэн харьяатын газарт мэдэгдэж албадан гаргах ажлыг зохион байгууллаа. Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдэд Монгол Улсын хууль, холбогдох заавар, журмыг мөрдөж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Говь-Алтай: Хүйсийн говь багийн малчид өвсний агуулахтай боллоо

Говь -Алтай аймгийн Баян-Уул сумын "Баян тал" Бэлчээр ашигчлагчдын хэсгийн гишүүд Хүйсийн говь багий

2021-05-04

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08