“Рио-2016” параолимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн 105 кг жинд 248 кг өргөж дэлхийн дээд амжилтыг шинэчлэв.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ноос хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо “Холидэйн Инн” зочид буудалд энэ сарын 6-12-нд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Япон, Хонконг, Энэтхэг, Казахстан, Араб, Сири, Орос, Монгол зэрэг нийт 8 орны 200 гаруй тамирчид залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд шилдгүүдээ тодруулсан юм.
Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч хүчитнүүдээс хэд хэдэн тамирчин тивийн болон дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна. Тухайлбал, Японы тамирчин хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн +120 кг жинд 230,5 кг өргөж Ази тивийн дээд амжилтыг шинэчиллээ.
Энэхүү тэмцээний ахмадын төрөлд хүчээ сорьсон У.Маамчулуун хэрэглэлтэй төрлийн 93 кг-д 140 кг, классик төрлийн 93 кг-д 120 кг тус тус өргөж Ази тивийн хошой алтан медаль хүртжээ.ц
МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга: “Өнөөдөр манай орны нийслэлд зохион байгуулсан энэ тэмцээний тив, дэлхийн олон шинэ дээд амжилтыг тогтоолоо. Гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг шинэчилж чадлаа. Энэ бол гайхалтай амжилт. Энэ тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулахад дэмжиж тусалсан бүх байгууллага, хүмүүст МПНХ-ноос талархал илэрхийлж байна.