Сэрэмжлүүлэг: Дөрвөн иргэнийг шалтгаангүйгээр хутгалаад зугатжээ

2019-09-12 0

Есдүгээр сарын 11-ний өдрийн 16.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст “Манай нөхөр хутгалуулчихсан гаднаас ороод ирлээ” гэх дуудлага иржээ. Энэ дагуу шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суугаа иргэн Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних иргэн Ц-тэй гудамжинд тааралдан маргалдсан байна. Улмаар архины шилний хагархайгаар хүзүү тус газар нь зүсжээ. Үүний дараа гэрээсээ хутгатай гарч гудамжинд явж байсан 53 настай иргэн Б, 49 настай иргэн Э, 36 настай иргэн Н нарыг ямар ч шалтгаангүйгээр хутгалж гэмтээсэн байна. Дээрх этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Иймд иргэд та бүхнийг гудамж талбайгаар зорчихдоо анхаарал, болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16