Дорноговь: Барилгын компаниудын тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ

2019-09-05 0
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин  Сайншанд суманд хийгдэж буй бүтээн байгуулалтуудын барилгын ажлын гүйцэтгэлийн явцтай танилцаж, барилгын компаниудад тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь, зарим компаниудын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэж, барилгын компаниудад бүтээн байгуулалтын ажлуудыг чанартай, түргэн шуурхай гүйцэтгэж, 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад оруулах чиглэл өглөө.
Өнөөдрийн байдлаар Сайншанд суманд Мандах наран-4 хороолол, 3000 м3 бүхий цэвэрлэх байгууламж, 1000 хүний суудалтай спорт цогцолбор, 3D кино театр, 3, 4-р багийн иргэдийн хөгжлийн төв, 320 хүүхдийн бага сургууль, 20 ортой эрүүл мэндийн төв, 300 метр автозам, 123, 125 /7-р баг/, 1, 2-р 58 айл /2-р баг/ болон 1,2-р 80 айл /офицер/-ын гадна талбай, тоглоомын талбайн тохижилт, Цагдаагийн газраас Нэгдсэн эмнэлэг хүртэлх явган хүний зам, Эмнэлгийн 27 айл /2-р баг/, 65 айл /1-р баг/-ын дээвэр, гадна фасадны ажлууд хийгдэж байгаа бөгөөд нийт бүтээн байгуулалтуудын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн Дорноговь аймаг, Улаанбаатар төмөр замын хамтын ажиллагааны хүрээнд УБТЗ-ын хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 125 байр, Зүүнбаян багийн төмөр замд байрлах хоёр давхар 2 орон сууцны дээвэр, фасадны засварын ажлыг УБТЗ-ын Барилга орон сууц ашиглалтын 3-р ангиар гүйцэтгүүлж, энэ онд ашиглалтад оруулахаар болоод байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Говь-Алтай: Хүйсийн говь багийн малчид өвсний агуулахтай боллоо

Говь -Алтай аймгийн Баян-Уул сумын "Баян тал" Бэлчээр ашигчлагчдын хэсгийн гишүүд Хүйсийн говь багий

2021-05-04

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08