МӨРӨӨДЛИЙН ШҮХЭР: Мэдээлэлтэй байх нь хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хохирогч болохоос сэргийлнэ

2022-08-18 0

Сүүлийн үед хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн тоо баримт өссөөр байгааг албаныхан хэлдэг. Статистик мэдээллээр, 2017-2022 оны эхний таван сарын байдлаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн 64 гэмт хэрэг бүртгэгдэж, 237 хүн хохирогчоор тогтоогдсон гэх тоо баримт бий. Дээр дурдсан 237 хохирогчийн 57 нь хилийн чанадад хохирсон бол үлдсэн хэсэг нь дотоодод буюу эх орондоо энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж, бэлгмйн мөлжлөгт өртсөн байна. Гэтэл энэ нь зөвхөн мэргэжлийн байгууллагуудад мэдэгдсэн, аврагдсан хүмүүсийн тоо бөгөөд үүний цаана сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа хэчнээн хүн байгааг тогтоох боломжгүй. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нэн тэргүүний зорилго юм.
Харин судалгаанаас ажиглахад, хохирогч нарын хувьд 30 орчим хувь нь 18-21, 20 хувь нь 21-26 насны эмэгтэйчүүд байдаг аж. Энэ төрлийн гэмт хэрэгтнүүд 16-28 насны залуу охид эмэгтэйчүүдийн сайхан амьдралд тэмүүлсэн мөрөөдлийг нь ашиглан “Гадаадад хэлний бэлтгэлд суулгана”, “Өндөр цалинтай ажилд зуучилна” зэргээр хууран мэхэлж, гэмт хэргийн золиос болгодог байна. Өөрөөр хэлбэл, хувь хүний төлөвшил бүрдээгүй, хувийн байдал нь тогтворгүй, бусдад амархан хууртдаг байсан нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох гол хүчин зүйл болдог талаар мэргэжилтнүүд онцолсон байна. Үндсэндээ хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлсийн нэг нь ойлголт мэдээлэл дутмаг байх явдал гэж хэлж болно.


Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал медиагаар дамжуулан тодорхой мэдээллийг олон нийтэд түгээх, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцах зэрэг нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл болох юм. Тиймдээ ч хүн худалдаалах гэмт хэргийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлж, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилготой “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аяныг Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран зохион байгуулдаг.
Аяны хүрээнд сошиал сувгаар богино хэмжээний бичлэг болон нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл, нийтлэл, видео контентууд олны хүртээл болж байгаа аж. Мөн аяны хүрээнд иргэд ч өөрсдийн мэдээ мэдээллээ хуваалцах боломжтой. Өнөөдөр л зогсоохгүй бол цаашид улам өсөх хандлагатай байгаа хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэлтэй, ойр дотныхноосоо эхлээд эрсдэлд орсон байж болзошгүй охид эмэгтэйчүүдийг хамгаалах мэдлэгтэй нийгмийг бий болгохын төлөө “Мөрөөдлийн шүхэр” аяд нэгдээрэй гэж уриалж байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

2024 оны “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 338 хүүхдийн нэрсийг зарлалаа

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд б

2024-10-01

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан “Мэргэн ном” цомы

2024-09-26

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь меда

2024-09-18