Замын-Үүд боомтыг түр горимд шилжүүллээ

2019-09-01 0

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлж байна. Түр горимд шилжүүлж байгаатай холбогдуулан хил, гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах дэд бүтэц, зам талбай, түр байгууламжуудын бэлэн байдлыг хангаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгууллаа.69462553_2359530187434472_3483793882414579712_n.jpgЗамын-Үүд боомт нь нийт зорчигчийн 40 хувь, суудлын тээврийн хэрэгслийн 76 хувь нэвтэрдэг импортын хамгийн том боомт боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гарч байгаа юм.69338994_2359287964125361_8385788890841088000_n.jpgТөслийг БНХАУ-ын 201 сая юань (75 тэрбум төгрөг)-ийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдана. Түүнчлэн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдана. Боомтын барилга угсралтын ажил 2020 оны 10 дугаар сард дуусахаар төлөвлөгдсөн.69260325_2359288060792018_8931537861019172864_n.jpgБоомтын шинэчлэлээр нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэх төдийгүй боомтын шинэчлэл хийгдсэнээр манай байгууллагын ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл, хилийн хяналтын үйл ажиллагаа сайжирч, иргэд, бизнес эрхлэгчдэд үүсдэг хүндрэл бэрхшээлүүд арилах юм.69589427_2359287977458693_47278832490643456_n.jpgЭнэ хугацаанд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрнэ.69999715_2359530170767807_5033344020395327488_n.jpg

Жич: Ачаа тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад өөрчлөлт орохгүй болно.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Батноров, Норовлин сумад засмал замаар холбогдлоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ зорилт

2024-06-24

Архангайгаас Улаанбаатар чиглэлд цасаар шуурч байна

Цаг уурын байгууллагаас өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цаса

2024-04-27

Говь-Алтай: Хүйсийн говь багийн малчид өвсний агуулахтай боллоо

Говь -Алтай аймгийн Баян-Уул сумын "Баян тал" Бэлчээр ашигчлагчдын хэсгийн гишүүд Хүйсийн говь багий

2021-05-04