Театр-2021 сургалт

2022-03-02 0

 

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр хөдөө орон нутгийн театр чуулгуудын хүсэлтээр уран бүтээлчдийн дунд мэргэжил арга зүйн сургалтуудыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Соёлын яамны 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, УДЭТ-ын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Завхан аймгийн хөгжимт драмын театрын захиалга, хэрэгцээ шаардлага, хүсэлтийн дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхжуулах “Театр-2022” сургалтыг Завхан аймагт зохион байгуулж байна.

Сургалтын хүрээнд Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар “Найруулах ур чадвар, онол, дадлага, Театрын ёс зүйн категори зарчмууд” сэдвээр, бүжиг хөдөлгөөний найруулагч СТА Д.Энхбаатар “Бүжиг, тайзны сургуулилт, дасгал, бүжгийн тавилт” сэдвээр сургалтуудыг зохион байгуулах юм.

 

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

“Салхи” хамтлаг гуравдугаар сарын 8-нд “Мартагдашгүй хайр” тоглолтоо хийнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж "Мартагдашгүй хайр" тоглолт "UG

2025-02-27

Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Версалийн ордны хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын

2023-08-12

“Жангар” хүүхдийн жүжиг 8-н номинацид нэр дэвшинэ

УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл ЖАНГАР хүүхдийн жүжиг ГЭГЭЭН МУ

2022-04-07