420 мянган тонн буудай хурааж авна

2019-08-31 0

МХЕГ-аас ургац хураалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар ХХААХҮЯ-ны харьяа ТЭДС, ОБЕГ-ын харьяа УНХТГ, Монголын тариаланчдын үндэсний холбоо хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Цаг агаарын байдлаас шалтгаалан ургацын болц хойшилж ногоон ихтэй, чийг өндөртэй үр тариа хураан авах төлөвтэй байгааг бөгөөд хэрхэн яаж хаягдалгүй, зөрчилгүй хураан авах талаар санал солилцлоо. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүнсний улаан буудай хүлээн авах түр журам гаргах аж. Мөн ирэх жил тариалах үрийг хамгийн түрүүнд нөөцлөхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох байгууллагуудад санал болгов. Учир нь аж ахуйн нэгжүүд сайн чанарын улаанбуудайгаа гурилын үйлдвэрүүдэд тушаасны дараа тариалах үрээ нөөцөлж эхэлдэг байна.

Урьдчилсан байдлаар энэ жил хураан авах ургацын хэмжээ нь 420.0 мянган тонн байгаа хэдий ч  цаг агаарын хүчин зүйлсээс шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй аж.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16