Замын-Үүд боомтоор ачаа бараа татан авах ажил маргааш эхэлнэ

2021-12-04 0

Замын-Үүд боомтод Монгол, Хятадын ачаа барааг чингэлэгт ачиж буулгах талбайг бэлтгэн, чингэлэг ачих калмарын туршилтыг эхлүүлсэн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.

Хятад улсын Эрээн боомтоос бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт, тохиргоо явуулсны дараа буюу энэ сарын 5-наас ачаа барааг илгээх, татан авах ажлыг эхлүүлэх юм.

Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн сарын 29-нд хэвлэлийн хурал хийхдээ, “Эрээнд халдварын нөхцөл байдал хяналтад байгаа тул авто тээврээ нээхээр БНХАУ-тай тохирсон. Монгол, Хятадын хилийн тэг цэгт ачаа солилцох энэ тохиролцоо гурав хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Хил орчмын хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах ажлын баг ажиллаж байгаа” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч туршилт, тохиргоо хийх болсон тул ачаа бараа татан авах ажлыг эхлүүлэх хугацааг 2 хоногоор хойшлуулжээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

“ЭТТ” ₮4.5 их наядын цэвэр ашгаас иргэдэд 100,006 төгрөгийн ногдол олгож эхэллээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт

2025-02-26

Удган Ц.Сарантуяа: Бор давсыг гэр байшингаа тойруулаад асгачхад хэл ам танаас холуур өнгөрнө

Завхан нутгийн Бүжинлхам Бөжөө удганы онгод шүтээн, зан үйлийг өвлөн биелүүлж яваа шарын шашны удган

2025-02-05

Менингококкийг хоолны хордлого, улаанбурхантай андуурч цаг алддаг

Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян бөгөөд 60 градусын халуунд 10 минут, 80 г

2025-02-01