50 граж чөлөөлж явган хүний зам тавина

2021-07-26 0
Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина. Баянгол дүүрэгт энэ жил УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын санаачилгаар зам засвар, өргөтгөл шинэчлэл болон явган хүний зам засварын ажил хийгдэхээр болж, 28,2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулсан юм.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 19 байршилд 122 зөрчлийн судалгааг гаргаж, мэдэгдэх хуудсыг газар дээр нь хүргүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэ хүрээнд #Баянгол_дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн тоосгон 50 гараашийг чөлөөлөх ажлыг 2021 оны долдугаар сарын 23-24-нд нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Цагдаагийн болон Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, хорооны Ажлын албаныхан халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хийж гүйцэтгэлээ.
Уг чөлөөлсөн талбайд “Борхойн зам” ХХК авто замын шинэчлэл хийх юм. Тухайлбал, авто замын зорчих хэсгийн өргөн 5-5.5 метр байсныг 6 метр өргөнтэй болгон шинэчилж, замын урд талдаа 2 метр өргөнтэй #явган_хүний_зам шинээр тавихаар төлөвлөсөн.

Comments are closed.

Холбоотой мэдээ

“ЭТТ” ₮4.5 их наядын цэвэр ашгаас иргэдэд 100,006 төгрөгийн ногдол олгож эхэллээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт

2025-02-26

Авто замчин залуучуудын холбоог Ж.Батнасан тэргүүлнэ

"Монголын авто замчин залуучуудын холбоо" -ны IV их хурал амжилттай зохион байгуулагдаж Ж.Батнасан т

2025-02-22

Бусдын эрүүл мэндийг хохироосон этгээдүүд ЭМД-ын санд ₮53.8 саяыг нөхөн төлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйл

2025-01-24