Цар тахлын дүн шинжилгээ хийхэд зориулсан систем ашиглаж эхэллээ

2021-02-17 0

“Нэг хаалга – Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санд суурилсан “Орон зайн дүн шинжилгээний систем”-ийг олон улсын жишигт нийцүүлэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас  нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэглээнд нэвтрүүллээ.

“Орон зайн дүн шинжилгээний систем”-д нийслэлийн төвийн зургаан дүүргийн коронавируст халдварын идэвхтэй 134 бүсийг тодорхойлж, шинжилгээ цуглуулах суурин болон явуулын 146 цэгийг бүртгэлжүүлэн ажиллаж байна.

Уг систем нь УОК, НОК, төрийн бусад байгууллагыг бодит цаг хугацааны мэдээллээр хангах, хүнсний хангамж, нөөцлөлт, сайжруулсан түлш нийлүүлэлт, “Ковид-19”-ийн шинжилгээний явцын хяналт, тархалт, төлөвлөлт хийх, цуглаж буй бүртгэл мэдээлэл дээр орон зайн дүн шинжилгээ хийж, үүссэн нөхцөл байдалд уялдуулан шуурхай, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх юм.

Мөн  иргэд, олон нийт, шинжилгээнд хамрагдах бүсүүдийн хамрах хүрээ, шинжилгээ авах суурин цэгийн байршлын мэдээллийн дэлгэрэнгүй хаягийг  авах боломжтой. Ингэхдээ “Нэг хаалга – Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээний явцыг https://covid19.gerege.mn хаягаар харж болно.

Харин шинжилгээнд хамрагдах бүсүүдийн хамрах хүрээ, шинжилгээ авах суурин цэгийн байршлуудын мэдээллийг https://arcg.is/18ujbi0 хаягруу орж газрын зураг дээрх “+” тэмдэглэгээ дээр хоёр дахин дарж газрын зураг дээрээс харах боломжтой.

Цаашид тус системд нийслэлийн бүх шатны байгууллагууд орон зайн байршил дээр суурилан мэдээллийн сангаа баяжуулан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, дэд бүтэц, статистикийн тоон мэдээллүүдийг харьцуулан дүн шинжилгээ хийх, судалгаанд суурилж  хотын өдөр тутмын асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, төрөл бүрийн төлөвлөлт, орон зайн дүн шинжилгээнд оновчтой шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, иргэдийг хот төлөвлөлттэй холбоотой нээлттэй мэдээ, мэдээллээр хангаж ажиллах юм.

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар

Comments are closed.

Холбоотой мэдээ

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Тавантолгой түлш компанийн Чанар, борлуулалтын газраас уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидн

2024-11-04

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Тавантолгой түлш компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн

2024-10-15

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл шугамыг шинэчилж, зам барина

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм

2024-09-10