Архангай:Ойрын хавьтлын найман иргэн очсон учир гарах хөдөлгөөнийг хаалаа

2021-02-08 0
 Covid-19 вирусын өнөөдөр батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн төв буюу Эрдэнэбулган суманд ирсэн гэх мэдээлэл тус аймгийн онцгой комисст иржээ.
Тухайн иргэд 2021.02.05-ны өдөр Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай ирсэн бөгөөд Шуурхай штабаас хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Одоогийн байдлаар тус найман иргэний ойрын хавьтлын бүх иргэнийг тусгаарлаж, мөн Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг хаажээ.
Архангай аймгийн онцгой комиссоос хариу арга хэмжээ аван ажиллаж буй тул иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Говь-Алтай: Хүйсийн говь багийн малчид өвсний агуулахтай боллоо

Говь -Алтай аймгийн Баян-Уул сумын "Баян тал" Бэлчээр ашигчлагчдын хэсгийн гишүүд Хүйсийн говь багий

2021-05-04

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08