Тавантолгойн бүлэг ордод аюулгүйн тусгай бүс байгуулан ажиллаж байна

2020-12-07 0

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах аюулгүйн тусгай бүс байгуулах салбарын сайдын тушаал батлагдсан.

Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК Өмнөговь аймаг болон “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК-тай хамтран “Тавантолгой бүлэг ордын аюулгүйн тусгай бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” батлан ажиллаж байна. Уг төлөвлөгөөнд урьдчилан сэргийлэх чиглэлээр  Тавантолгой бүлэг ордын нөөц хангалт болон хяналт шалгалтын хүрээнд хийх ажлуудыг тусганаас гадна Коронавируст халдвар илэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээг оруулжээ.

Улсын Онцгой Комиссын даргын тушаалаар байгуулагдсан УУХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, ГЕГ, МХЕГ, ЗТХЯ, ТЕГ, Хилийн цэрэг, Автотээвэр зэрэг яам, газрын алба хаагчид багтсан шуурхай бүлэг эдгээр өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байгаа бөгөөд Тавантолгой бүлэг ордын аюулгүйн тусгай бүсэд мөн ажиллах юм.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн сэргээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уул уурхайн олборлолтын  улмаас эвдэрч, олон жил эзэнг

2024-10-19

Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ

Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна

2024-10-05

Прага хотын амьтны хүрээлэн Дорнод аймагт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Прага хотын амьтны хүрээлэнгийн захи

2024-09-12