Өвс, тэжээлийн нэгдсэн захыг СХД-т байгуулахаар боллоо

2020-12-21 0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд, хэрэглэгчдээс өвс, хивэг, малын тэжээлийн үнэ өссөн, мөн худалдаачидтай  холбоотой санал, гомдол ихээр ирж байна.  Малчид хувь хүний гар дээрээс худалдан авалт хийдэг бөгөөд хүн бүр дуртай үнээ хэлж, өөрсдөдөө  ашигтай цагт бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа нь  цар тахлын үед улам хүндрэлтэй болгож байна.

Өвс, хивэг, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдлыг  дамлан  худалдаачид гаргаж байгаа нь ямар нэгэн хяналт, зохицуулалт байхгүйгээс үүдэлтэй. Үүнээс болж малчдын ахуй амьдралд хүндрэл өгөхөөс гадна, малын гаралтай түүхий эд, мах, сүү, цагаан идээ,  дайвар бүтээгдэхүүний үнэ өсөх гол шалтгаануудын нэг болоод байна.

Тус асуудлаар  ШӨХТГ-аас 12 дугаар сард  хяналт, шалгалт хийж цаашид авах арга хэмжээний тухай Монгол улсын Шадар сайд болон ХХААХҮЯ-нд хүргүүлснийг Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан юм. 2020 оны 12 сарын 19-ний өдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай зөвшилцөж, Нийслэл хотын захирагч, Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазартай санал солилцсоны дагуу Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотод малын өвс, тэжээл, хивгийн нэгдсэн ЗАХ байгуулахаар СХД-ийн Засаг дарга Алтаншагай болон холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь ажиллалаа. Асуудлыг нэг удаа шийдэх биш уг үндсээр нь шийдвэрлэх нь иргэд, хэрэглэгчдэд дахин энэ асуудлаар хүндрэл учруулахгүй байхаар ажиллаж байна.

 

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16