Гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгдлээ

2020-12-26 0

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр (2020.12.25) нийт 1149 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 556, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 89, гэмт хэргийн шинжтэй 54 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 195 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 63, танхайрсан 110, хулгайлах 11, хүний биед халдсан 34, тав тух алдагдуулсан 84 дуудлага бүртгэгдсэн байна. 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16