Голд машинаа угаасан иргэдийг 100 мянган төгрөгөөр торголоо

2020-08-04 0

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба Байгаль орчин аялал жуулчлалын яамны хамтарсан “Ирлээ-Явлаа-Цэвэр” аяны хүрээнд өнөөдөр (2020.08.04) Баянзүрх дүүргийн 23-р хороонд Улиастай голын эрэг дагуу шалгалт явуулав. Шалгалтаар иргэд голын эрэг дээр автомашин, техник хэрэгслээ угаах, хог хаях зөрчил илэрснийг газар дээр нь илрүүлсэн байна.

Тус албанаас иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил үйлдэгдэж буйг баримтжуулан, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгууль оногдуулжээ. Тодруулбал, голын усанд автомашинаа угааж байсан хоёр иргэнийг 100 мянган төгрөгөөр торгосон байна.

Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (100,000 мянган төгрөг), хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй (1 сая төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн сэргээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уул уурхайн олборлолтын  улмаас эвдэрч, олон жил эзэнг

2024-10-19

Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ

Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна

2024-10-05

Прага хотын амьтны хүрээлэн Дорнод аймагт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Прага хотын амьтны хүрээлэнгийн захи

2024-09-12