Халдвартай жолоочийн сэлгээний жолоочийг олж тусгаарлалаа

2020-07-31 0

Дорноговь аймаг дахь Замын-Үүд хилийн боомтоор БНХАУ-аас орж ирсэн авто тээврийн жолоочоос коронавирус илэрчээ. Жолооч халуурсан шинж тэмдэгтэй байсан гэх ба түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. Түүнийг эхлээд аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байна. Харин дахин авсан шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлэн шинжилж байгаа ба баталгаат хариу 24 цагийн дотор гарна гэдгийг албаныхан хэллээ. Халдвартай жолоочтой хавьталд орсон гэх сэлгээний жолооч нь Улаанбаатар руу явж байсан гэх ба өчигдөр орой түүний байршлыг тогтоож, тусгаарлаад байгаа аж.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Менингококкийг хоолны хордлого, улаанбурхантай андуурч цаг алддаг

Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян бөгөөд 60 градусын халуунд 10 минут, 80 г

2025-02-01

Монголын эмч нарын VII их хурал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын эмч нарын VII их хурал Төрийн о

2024-10-18

Санхүүгийн боломжгүй монгол хүүхдүүдийг сонгон шалгаруулж, хагалгаа үнэгүй хийнэ

Монгол Улсад эмчлүүлэхэд хүндрэлтэй, нарийн мэргэжлийн эмч, эмчилгээ шаардсан, онош тогтоогдон хагал

2024-09-04