Тарваган тахлаас сэргийлэх вакцин хийж эхэллээ

2020-07-24 0

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын даргын  тушаалаар нийслэлийн алслагдсан зургаан цэгт Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газраас хөдөлгөөнт хяналт шалгалтын постуудыг үндсэн постуудаас гадна нэмэлтээр ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар Тээврийн Цагдаагийн албанаас 32 албан хаагч, НОБГ-аас 18 албан хаагч, 22 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Хоногийн мэдээгээр Улаанбаатар хотоос дээрх зургаан хяналтын цэгээр 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гарсан тоо байна” гэв.

Мөн тарваганы мах, түүхий эдийг хот суурин газар ирүүлэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, мэрэгч амьтанд хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандахыг иргэдэд зөвлөе. Тарваган тахал өвчин Ковид-19 халдвараас дутахгүй хор хөнөөлтэй өвчин. Энэ жил бороо хур ихтэй байгаагаас шалтгаалан иргэд үер усанд осолдох эрсдэл их үүсч байна. Тиймээс Туул, Хэрлэн гол дагуу завьт хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр хийж байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн оршуулгын хойд хадан хясаан дээрээс 24 настай, иргэн Б машинтайгаа уналаа гэх дуудлагаар аврах анги газар дээр очиж ажиллан иргэний амь насыг аварсан. Иргэд аялж, зугаалахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгах шаардлагатай байна гэдгийг онцолж хэлсэн юм.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Бид тарваган тахлын сэжигтэй болон өвчлөл илэрсэн тохиолдлыг нийслэл рүү оруулж ирүүлэхгүй байх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлсэн. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг өнөөдрөөс эхэлж байна” гэлээ.

НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров “Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтан осолдож, бэртсэн дуудлагыг хүлээн авч, эмчлэн байгальд нь буцаан тавьдаг. Сүүлийн үед манайд амьтантай холбоотой 15 удаагийн дуудлага ирсэн байна. НБОГ-аас тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор хууль бус ан агнуурт хяналт тавихын зэрэгцээ иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөө өгөн ажиллаж байна” хэмээв гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Тавантолгой түлш компанийн Чанар, борлуулалтын газраас уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидн

2024-11-04

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Тавантолгой түлш компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн

2024-10-15

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл шугамыг шинэчилж, зам барина

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм

2024-09-10