С.Баярт таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв

2020-07-06 0

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан.

2020 оны 07 сарын 06-ны өдрийн  шүүх хуралдаанаар С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар боллоо. Мөн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Бусад шүүгдэгчдэд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 4 удаа хойшлуулсан.

2020.06.22-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдрийн 09:00 цагт товлосон билээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Comments are closed.

Холбоотой мэдээ

“ЭТТ” ₮4.5 их наядын цэвэр ашгаас иргэдэд 100,006 төгрөгийн ногдол олгож эхэллээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт

2025-02-26

Авто замчин залуучуудын холбоог Ж.Батнасан тэргүүлнэ

"Монголын авто замчин залуучуудын холбоо" -ны IV их хурал амжилттай зохион байгуулагдаж Ж.Батнасан т

2025-02-22

Бусдын эрүүл мэндийг хохироосон этгээдүүд ЭМД-ын санд ₮53.8 саяыг нөхөн төлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйл

2025-01-24