
Гэй залуу ChoironGoo хуудсанд амьдралынхаа нэгээхэн хэсэг түүхийг тэмдэглэн бичснийг бүрэн эхээр нь нийтэллээ.
“Өсвөр насандаа ээждээ гэй гэдгээ хэлсэн. Ойлгоогүй. Гэрээсээ явсан. Иргэний үнэмлэхтэйгээ, Адидас гээд нэг бөөрөнхий цүнх бдаг бсан тэрэнд хамаг хувцсаа чихчихсэн. Кармаандаа 3200 төгрөгтэй. Өвөл гадуур алхсан чинь кэт хөлдөөд ул нь цоорчихсон. Нэлээн орой болчихсон Зочин бууз ороод аарц авч ууж бсанаа санадаг юм. Очих газар байхгүй. Нэг найзындаа яахав очоод эхлээд 7 хоног болчиж бгаа юм. Тэгээд дараа нь өөр найзындаа очиж хоноод, тэр хооронд ажил хайна. Ажил олдохгүй, яаж ч олдох юм 17той ямарч мэргэжилгүй юм чинь. Ашгүй нэг газарт ажилд орсон, өглөө хамгийн эхэнд очоод хамгийн сүүлд харидаг. Хуралд суух хүмүүсийн хэн нь юу уудаг вэ? бал үзгээ хаана тавидаг вэ гээд л хамаг юмыг нь бичиж авч цээжлээд хичээнгүйлэн ажилладаг байлаа. Дараа нь захирал намайг гэй гэдгийг мэдээд тэгээд ажлаасаа гарахаас өөр аргагүй болсон. Тэгээд ЛГБТ чиглэлээр ажилладаг байгууллага бдаг гэдгийг тэр үед яахоо мессенжерээр л авдаг, тэр байгууллага дээр очиж уулзаад Хамтдаа төвд ажилд орж бсан юм. Тэгээд Гэй залуучуудтай, Лесбиан охидтой уулзаад үзсэн надаас аймар хүнд амьдрал туулчихсан хүмүүс. Унаад л, босоод л, унаад л босоод л, аягүй гоё сөрж амьдардаг. Тэгэхэд яг бодсон юм би ч гэсэн тулгарах хэцүү бүхэнд эд нар шиг сөрөх ёстой юм бна гээд тэр хүмүүсийн надруу харааж зүхдэгийг күй бүр тоохоо больсон. Өсөн дэвшихэд надад юу хэрэгтэй бна би бүгдийг нь тооцож гаргаад суралцсан. Англи хэл судлах, ном сайн унших, сургуулиа яаж ийгээд төгсөх, энд байгаа ажлаа сайн хийх. Ажиллаж байхдаа шөнийн 4н цагт бэлгэвч тараагаад л гүйдэг байлаа. Ер нь тэгээд л яг ЛГБТ хүмүүсийн асуудлаар ажиллая гэж сэтгэл шулуудсандаа. Надад алдах юм байгаагүй учраас би маш нээлттэй ажиллаж бсан. Гэрийхэн тэр үед ойлгоогүй бсан учраас гадуур халдлагад өртөөд гэмтэж хохирвол хүүе хаая гээд ирэх хүн байгаагүй. Өсвөр насандаа гэрээсээ явчихсан болохоор гэр бүлийн харилцаа, дулаан уур амьсгал ямар байдгийг мартчихсан, ажил ажил гээд л ажлаас өөр ярих юм байхгүй. Удалгүй ах маань өөд болсныг дууллаа. Гэр бүл гэдэг хүмүүс дээрээ очлоо, хамаатан саднуудын тэр нүд ямар аймар гээч, очоод л ёсолгоо хийгээд явах хугацаа надад зүгээр л там шиг санагдсан. Би ажил дээрээ буцаж ирээд маш их уйлсан. Танихгүй хүн надруу хардаг харц хэлдэг үгсээс нь би огт эмзэглэхгүй ч ойр дотныхон, хамаатан садан, хайрлана гэж бодсон хүмүүс чинь чамайг хайрлахгүй байх хамгийн адгийн. Тэгээд өнгөрсөн жил Америкаас ирсний дараа би ээжийгээ хорт хавдартай болсныг сонссон. Би ээжтэйгээ нээх айхтар дотно байгаагүй, тэгээд л шууд цаг зав бүх юмаа ээждээ зарцуулахаар шийдсэн. 2019 өөс 2020 оны 3н сар хүртэл надад аягүй гоё бсан. Ээжийгээ халамжлаад, эгч нартайгаа өдөр болгон уулзаж утсаар яриад л, ах эгч нарын хүүхдүүдтэй илүү сайн танилцаад. Бид нарыг буцааж нэгтгэсэн юм өвчин зовлон бсан. Ээжийгээ би амьд байхад нь ээжийнхээ дэргэд нэг ч дусал нулимс унагаагаагүй. Ээж эцэнхий болоод хамаг арьс нь унжчихсан аймар байхад нь ч би дандаа инээж ордог. “Мами ёстой аймар сайхан гоё харагдаж бна, та ёстой хөөрхөн бна” гэхээр ээж инээгээд л босоод ирнэ. Өглөө ажилдаа явахдаа ээждээ хийсэн хоолоо аваачиж өгнө, орой ажлаасаа буугаад дахиад л эмнэлэг рүү явна. Яаж ч хэцүү санагдсан гэсэн хаалганы бариул бариад л ээж рүүгээ орохдоо юу ч болоогүй юм шиг инээгээд л орно. Харин гарч ирээд үхтлээ уйлдаг бсан. Манай найзууд наадмаар гоё юм аваарай гээд ээжид мөнгө өгсөн чинь ээж нээх хөөрхөн тэрүүгээр нь цэцэгтэй дээл авчихсан, video call хийгээд инээгээд л эргэж харуулаад л жаахан охин шиг үзүүлж бсаныг санадаг юм. Дотно байгаагүй бүх хугацаагаа тэр жил нөхсөндөө, надад ямар сайхан бсан гэж санана. Ээж өөд болохдоо юу ч хэлэх чадал байгаагүй, эцсийн хүчээ шавхаад инээгээд л намайг тэврээд авсан. Тэр инээмсэглэл нь өнгөрсөн цаг хугацаанд хуран цугларсан бүх зовлон шаналалыг маань үргээх шиг л болсон. Тэгээд л бурхан болсондоо. Ээж жил болгоны 6 сарын 5-ны өглөө 07:40д залгаж надад төрсөн өдрийн мэнд хүргэдэг бсан юм, тэгээд энэ жилийн төрсөн өдрөөр залгаагүй байх үед хамгийн аймшигтай бсан.”