Хоймор нутгийн охины “Миний бодлоор хүүхдийн тэтгэлэг” зураг шалгарлаа

2020-06-09 0

ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сурталчлах зорилгоор 7-11 настай хүүхдүүдийн дунд “БИ ТАНЫ ҮРГЭЛЖЛЭЛ” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулсан.

Уралдаанд нийт 121 хүүхэд бүтээлээ ирүүлснээс нэгдүгээр байранд Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5а ангийн сурагч Б.Дэлгэржаргалын “Миний бодлоор хүүхдийн тэтгэлэг” бүтээл, хоёрдугаар байранд Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн 4д ангийн сурагч Ө.Мөнхжингийн “Миний мөрөөдөл” бүтээл, тусгай байранд Нийслэлийн 62 дугаар сургуулийн 5а ангийн сурагч О.Мишээлийн “Миний аав, миний бахархал” зэрэг бүтээлүүд шалгарлаа. Эхний гурван байранд шалгарсан хүүхдүүдийг шагнаж, уралдаанд оролцсон бүтээлүүдийг байр эзлүүлэн найман хүүхдийг “Талархал” үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшууллаа.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16