Танилц: Дуучин Маралжингоогийн аав С.Батчулууны хөрөнгө орлогын мэдүүлэг

2020-06-08 0

 Ардчилсан хувьсгал, МоАХ-ны анхны партизануудын нэг, Ард түмний Oнц Түр Зөвлөл буюу АТОЗ-ын Ерөнхий зохицуулагч,  дуучин Б.Маралжингоогийн аав С.Батчулуун 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд БЗД-ийн 23 дугаарт тойрогт бие даан нэр дэвшиж байгаа.

Авилгал, оффшорч улс төрчид, эрх мэдэлтнүүдийн хэрээс хэтэрсэн тансаглалтай тууштай тэмцэж ирсэн энэ эрхмийн өөрийнх нь Хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэлж байна.

С. Батчулуун АТГ өөрийн орлогоо 15,801,570 ₮, гэр бүлийн орлогоо 19,950,000 ₮, хадгаламж 58,150,000₮, авлага 9,000,000₮, зээл 20,000,000 ₮ гэж мэдүүлсэн байна.  Түүнд мөн нийтийн зориулалттай орон сууц нэг (150,000,000 ₮) эзэмших эрх бүхий 700 м/кв газар нэг ширхэг, нийлээд 21,000,000 ₮ үнийн дүнтэй Jinbei Микроавтобус-1, суудлын жижиг машин Hyundai, Sonata III машинууд байдаг аж.

Эгэл даруухан амьдралтай, шударга ёсны төлөө тэмцэгч тэрбээр Монгол улсын гаальд олон жил ажиллахын зэрэгцээ АНУ-д улс төрийн менежерээр суралцжээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16