Зөвшөөрлөө буруу ашигласан газруудын эрхийг цуцалж эхэллээ

2020-06-04 0

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин үүсгээд буй газруудын эрхийг цуцалж, нийтийн эзэмшилд авах, чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн газар дээр нь хяналт тавин ажиллаж байна.

Энэ үеэр Б.Отгонсүх “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин бий болгож буй нийт 89 байршил байна. Үүнээс одоогийн байдлаар хоёр газрын эрхийг цуцалж, хүчингүй болголоо. Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй газруудын эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож, оронд нь ногоон байгууламж, хүүхдийн талбай, авто зогсоол барина. Хуулийн хүрээнд хийгдсэн, стандартын шаардлагыг хангасан газруудыг бид оролдохгүй. Үүнийг мэргэжилтнүүд иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзахдаа сайн тайлбарлах хэрэгтэй. Иргэдийн хувьд орц, гарц байхгүй, ногоон байгууламжгүй нэг үгээр хэлбэл баахан цементийн дунд л амьдарч байна шүү дээ. Үүнийг л бид анхаарч ажиллах хэрэгтэй.

Хяналт шалгалт хийж байх хооронд байшин барилга нэмэгдэж, өмнөх асуудал мартагдаж байна. Тиймээс газар дээр хэлэлцэж, шийдвэрлэж ажиллах хэрэгтэй. Ил гарсан цахилгааны утсуудыг өнөөдрийн дотор бүгдийг янзлуул. Нэгэнт хууль бус газар эзэмшиж, нийтийн эзэмшлийн талбайд байшин, хашаа татсан бол эрхийг цуцлах саналыг ажлын хэсэг  яаралтай оруулж ирэхийг үүрэг болгож байна” гэсэн юм.

Мөн энэ үеэр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт тус дүүрэгт буулгахаар болсон 32 гражийн газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн ажлыг яаралтай хийхийг үүрэг болгов. Улмаар газар чөлөөлтийн ажил хийгдэж дуусахад дараагийн тохижилтын ажлыг хийж эхлэхийг үүрэг болгов.

Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сити боулинг компанийн газрын асуудлын хувьд далангийн суваг шугамыг хийх үргэлжилж байна. Тус компаний зүгээс зураг төсөл батлуулаад явж байна. Газрын зөвшөөрлийг тухайн үед хэрхэн олгосон талаар  албан бичгийг холбогдох байгуулагад хүргүүлж, эрхийг цуцлах ажил хийгдэж байна хэмээв.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Өнөөдрөөс Улаанбаатар хотод автомашины улсын дугаар олгохгүй

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олгох тээври

2024-09-04

Хөгжмийн сургууль барина гэж авсан газраа 26 жил ашиглаагүй учраас эзэмших эрхийг нь цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хо

2024-06-24

Өнөөдөр дараах 6 цэгт хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Өнөөдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод болох зарим үйл явдлын тоймыг хүргэж ба

2024-06-19