Сэрэмжлүүлэг: Улиасны хөвөн коронавирусийг зөөвөрлөх эрсдэлтэй

2020-05-12 0

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас иргэд, олон нийтэд хандан сэрэмжлүүлэг гаргасан байна.

Цагдаагийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалах судалгаа, эрсдэлийн үнэлгээг долоо хоног сар, улирлаар хийж буй бөгөөд энэ удаа 5, 6 дугаар сард бий болж болзошгүй эрсдэл буюу улиасны үр унахаас сэргийлэхийг иргэддээ анхааруулжээ. Улиасны унгирал нь бүх төрлийн харшил үүсгэхийн зэрэгцээ коронавирусийн нянг тээж зөөвөрлөх өндөр эрсдэлтэй аж.

Оросын дархлаа судлаач-харшлын эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор Надежда Логининагийн мэдээлснээр, улиасны унгирал цэцэглэлтийн үеэр коронавирусийн тархалт нэмэгдэхийн зэрэгцээ салхины тусламжтайгаар агаараар дамжин халдвар зөөвөрлөгдөх өндөр эрсдэлтэй ажээ.

Иймд энэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас урьдчилан анхааруулсан байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16