Б.Номтойбаяр: Ээж минь эхний дэмжигч болж гарын үсгээ зурлаа

2020-05-12 0

“МАК”-ийн ерөнхийлагч Б.Нямтайширын гэргий н.Хулан 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж буй хүү Б.Номтойбаярынхаа сонгогчдын гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж хамгийн эхний дэмжигч боллоо.

Энэ тухай Б.Номтойбаяр нүүр номондоо ” Эрч хүч илэрхийлсэн морин цагийн мэнд ээ!
Өнөөдөр УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүргээс бие даан нэр дэвшигч Нямтайширын Номтойбаяр миний бие хуульд зааснаар дэмжигч сонгогчдын гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ.
Хүүгээ дэмжиж ХАН-УУЛ дүүргийн 11-р хорооны сонгогч, ээж маань эхний дэмжигч болж гарын үсгээ зурлаа.
Монгол төр болон эрхэм ээждээ хүндэтгэл үзүүлж монгол цэргийн хувцсаа өмслөө.
Хүмүүн бид эхийнхээ ач тусын талаарх сэтгэгдэл, мэдрэмжийг илэрхийлэх үг, шүлэг, дуу, ном зохиол ихээр бичдэг. Тэгсэн хэдий ч бидний хэрэглээний эрхэм дээд тансаг үгс сэтгэл, дотоод мэдрэмжээ илэрхийлэхэд хангалтгүй, дутаад байгаа мэт санагддаг..” хэмээн бичжээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Цаашдаа тэмдэглэлт баяр амралтын өдөр таарвал шилжүүлж амраадаг болно

Өнөөдрийн /2025.02.26/ Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын баяр шинийн 1 тасарч, 2, 3-ны өд

2025-02-26

Нийт зарлагыг ₮2.3 их наядаар бууруулж, төсвийн төслийг алдагдалгүй болголоо

Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригт нийцүүлэн Засгийн газраас 2025 оны Төсвийн төслийг шинэчлэн

2024-12-05

Вьетнам руу хонь, ямааны мах экспортлож, цагаан будаа импортолно

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн

2024-11-21