“Тhe HU” хамтлагийн залуус эх орондоо ирэхийг хүсч байна

2020-04-27 0
“Тhe HU”  хамтлагийг эх оронд нь  буцааж авч ирэх зорилгоор дэмжигч залуус нийгмийн сүлжээнд хөдөлгөөн үүсгээд байна.  Тэдний МУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд, УОК, Гадаад харилцааны сайдад хаягласан захидлыг бүрэн эхээр нь нийтэллээ.
Хүннү хамтлагийн 8 гишүүн Австрали улсад аялан тоглолтоор очсоны дараа, дэлхийн дахинд тархаад буй COVID-19 вирусын цар тахлын халдварын улмаас улс орнууд хилээ хаасантай холбоотой эх орондоо ирж чадахгүй өдгөө 2 сар шахуу болж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд эх орондоо ирэх хүсэлтээ Австрали улсад суугаа Монгол улсын Элчин Сайдын Яаманд удаа дараа гаргасан бөгөөд иргэдээ хилийн чанадаас татаж авах төр засгийн шийдвэрийг тэвчээртэй хүлээсээр байна.
Монгол улсын Засгийн газар буюу Гадаад Харилцааны Яам нь Хү хамтлагийг “Монгол улсын Соёлын элч”-ээр өргөмжилсөн бөгөөд энэхүү өргөмжлөлийг гардуулахдаа Засгийн газар нь Хү хамтлагийг олон улсын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байдаг. Монгол улсаа болон Монгол өв уламжлалыг дэлхий дахинд амжилттай сурталчилж Монгол бахархлын “амьд жишээ” болсон Хү хамтлагийн гишүүдийг Монголын төр засаг анхаарч эх орондоо буцахад нь тусалж чадахгүй байгаад дэлхийн фэнүүд харамсаж байгаагаа, тэдгээр залуусыг харийн нутагт цар тахалд өртөлгүй, эрүүл саруул эх орондоо ирээсэй гэж залбирч байгаагаа өдөр бүр илэрхийлж, мөн дэлхийн хөгжмийн ертөнцийн хэвлэл мэдээлэлд энэ тухай удаа дараа олон дахин бичсээр байна. Нийгмийн гачигдалтай иргэдийг хилийн чанадаас эхэлж татах тухай төр засгийн бодлогыг дэмжиж байгаа ч, Хү хамтлагийн залуус нь богино хугацаагаар түр визтэй зорчиж байсан нь хүндэтгэн үзэх учир шалтгаантай Монгол иргэд мөн билээ.
Эдүгээ Хү хамтлагийн эхний Гэрэг цомгийн дуу хөгжмийг зөвхөн Youtube site дээр албан ёсны бичлэгийг 100 сая орчим (давхардаагүй IP хаягаар), албан бус бичлэгийг олон зуун сая удаа сонсож дэмжин, Facebook дээр олон улс оронд Fan group-үүдтэй болж Хү хамтлагийн нэр алдар өдрөөс өдөрт мандсаар байгаа манай Монгол улсын оюуны үнэт өв тээгчид, бүтээгчид, түгээгчид, дамжуулагчид юм.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан, энэ сарын 30-ны өдөр Австралиас монгол иргэдээ татах транзит тусгай үүргийн онгоцонд Хү хамтлагийн гишүүдийг багтааж өгнө үү хэмээн Монголын ба дэлхийн сая сая фэнүүдийг төлөөлж The HU Mongolian Fan Group (8000 гишүүдтэй), The HU Official International Fan Group (50000 гишүүдтэй)-ийн фэнүүд бид Монгол улсын төр засаг болон Улсын Онцгой Комисст хандан энэхүү хүсэлтийг уламжилж байгааг хүлээн авч ёсоор болгож өгнө үү.
Жич: Бид энэ хүсэлтээрээ нийгмийн сүлжээнд дэмжих хөдөлгөөн, давалгаа өрнүүлж Хү хамтлагийг дэмждэг Монголынхоо ард иргэдийн дэмжлэгийг авч, хэвлэл мэдээллийн болон нийгмийн анхаарлыг хандуулж чадсан болно.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Явганаас савж унасан 62 настай иргэнд алсын дуудлагаар хагалгаа хийлээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн алсын дуудлагын баг Ховд аймагт очиж, тархины хүнд гэ

2024-09-04

Живсэн хоёр хүүхдийг авраад 19 настай хүү өөрөө нас баржээ

Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд з

2024-06-19

“Баян” өндөглөгч тахианы аж ахуйн 400 мянган шувуу түймэрт өртжээ

Өчигдөр /2024.06.04/ Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах "Баян" өндөгний үйлдвэрийн аж аху

2024-06-05