Дараагийн чартер нислэгийг хаанаас хийхийг судалж байна

2020-03-21 0

МУЗГ, УОК гадаад дахь хүндэтгэн үзэх шалтгаантай 983 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авч ирж тусгаарлаад байна.

Үүний зэрэгцээ коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор эх орондоо ирэх хүсэлтэй монголчуудын тоо нэмэгдсээр байна. Тахал сүйрлийн хэмжээнд хүрээд буй Италиас 300 орчим иргэн эх орондоо яаралтай ирэх хүсэлт тавьжээ.

Энэ талаар УОК  “Эхний чартер нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын 14 хоног дууссаны дараа дараагийн чартер нислэгийг хийнэ” гэж мэдээлэв. Дараагийн чартер нислэгийг аль улсаас эхэлж, иргэдээ авчрах асуудлыг Зам, тээврийн хөгжлийн яам судалж байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16