ХҮН, МСДН, ЗЁН намууд нэгдэж эвсэл байгууллаа

2020-03-20 0

Хөдөлмөрийн үндэсний нам, Социол демократ нам, Зүй ёсны намууд нэгдэн “Зөв хүн электорат” эвсэл байгуулж байгаагаа зарлаж гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү эвслийг Зөв хүнээ дэмжих уриатай “Электорат” хөдөлгөөн дэмжихээ илэрхийлж байгаа нь онцлог юм.

“Зөв хүн Электорат” эвсэл Монгол оронд үүссэн тогтолцооны гажуудлыг засаж, үндэсний язгуур эрх ашиг, түүх, соёл, уламжлал, эв нэгдлйг эрхэмлэн дээдэлж, хүний хөгжил, хууль ёс, шударга ёс, нийгмийн арчдиллыг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорьж байгаа ажээ.

Дээрх гурван нам үзэл санаа, нийгмийн бодлогын хувьд ижил төстэй бөгөөд МАНАН тогтолцоог халж, нийгэмд шударга ёс, эв нэгдлийг авчирч, цэвэр тунгалаг нийгмийг цогцлоохын тулд хатан тэмцэхээ илэрхийллээ. Тус эвсэл дунд, залуу үеийн төлөөллийг улс төрийн тавцанд гаргахаа илэрхийллээ.

ХҮН-ын дарга Б.Найдалаа “Юуны өмнө ХҮН, МСДН, ЗЁН-ууд нийлж, эвсэл байгуулж буйг мэдэгдэхэд таатай байна. Өнөөдөр улстөрчид тарж бутарч, уралдан хулгай хийж явахаа болих цаг ирсэн. Шинэ цагийг авчрахын төлөө гурван нам нэгдэж байна. Монголчууд хулгайг биш, худлааг биш шинэ улс төрийн хүчнийг хүсч байна. Бид зөв хүмүүсийг дэвшүүлнэ.

ХҮНам тодорхой үзэл баримтлалтай. Өнөөдөр Монголд тодорхой үзэл баримтлалтай, асуудлыг шийдэх шийдэлтэй, улсаа хөгжүүлэх бодлоготой, боловсон хүчинтэй нам цөөхөн. Тийм цөөхөн намуудын төлөөлөлт нь энд нэгдсэн гурван нам. 2020 оны сонгуулиар ЗӨВ хүн ялна аа. Монголчуудыг зөв хүнийг, шинэ цагийг, шинэ ирээдүйг хүсч байна. Бид ялна” гэв.

Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар “Одоогоос бараг нэг сарын өмнө ХҮН, МСДН-ын дарга нар энэ танхимд уулзаж, хамтран эвсэх санамж бичигт гарын үсэг зурж байлаа. Харин үүнээс хойш Зүй ёс нам бидний зорилго, чиглэлийг дэмжиж, нэгдсэнээр эвсэл байгуулагдлаа. “Зөв хүн электорат” эвсэлд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл нэгдсэн учир амжилтад хүрнэ гэдэгт бат итгэж байна” гэлээ.

Зүй ёс намын дарга Б.Насанбилэг “Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд “цагаан хуудас” их гарсан. Сонгох сонголтгүй байсан. Тэгвэл энэ жил сонголт арвин болох байх, үүний нэг нь манай эвсэл” хэмээн тодорхойлов.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Т.Бадамжунайд холбогдох хэргийг “буруу тусгаарласан”, “нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх” үндэслэлээр прокурорт буцаалаа

Т.Бадамжунайд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан ш

2023-11-03

Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшлийн амжилт, дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэе

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөл

2023-11-01

Б.Солонгоо: Арбитрын маргаанд ЗГ нэхэмжлэлээ татахгүй, хөрөнгө оруулагчийн хүсэлтээр он дуустал түр түдгэлзүүлсэн

"Оюу толгой" ХХК-ийн татварын маргаантай холбоотой асуудлаарх ажлын хэсгийг ахалж буй, ХЗДХ-ийн дэд

2023-10-25