“Эртний монгол хийц”-ийн Урнаа 50 буурайд дээл хийж бэлэглэнэ

2020-03-19 0

“Гоёл” наадмын гранпри шагналт, үндэсний хувцасны дөрвөн удаагийн шилдэг дизайнер, “Эртний монгол хийц” урлангийн эзэн О.Уранцэцэг ард түмнээсээ хүртсэн хайр энэрэл, урам дэм, баярласан сэтгэлийнхээ хариу болгож 88-аас дээш настай 50 эмээ өвөөд дээл хийж өгч сэтгэлийн бэлэг барихаар болжээ.

О.Уранцэцэг “1932 оноос урагш төрсөн эмээ өвөө нар иргэний үнэмлэхээ аваад манайхыг зориод ирээрэй ..зарим тохиолдолд үнэхээр ирэх боломжгүй бол очиж хэмжээг нь авч дээлийг нь хүргэж өгнөө…өөртэй нь ярилцаж яс үндэс угсаа гаралд нь тохируулан хийж өгөхийг хичээнээ” гэсэн байна. 

Ёс заншил, үндэс угсаа, түүх соёлоо шингээн нандин, чамин урладаг О.Уранцэцэгээр Монголын олон алдартан үндэсний хувцсаа урлуулж өмсдөг. Тэр ч утгаараа хэвлэлийнхэн түүнийг Дээдсийн урлаач хэмээн тодотгодог билээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16