Таксины жолооч үнээ нэмж үйлчилбэл 7004-4040 дугаарт хандаарай

2020-03-11 0

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын  шийдвэрээр  нийтийн тээвэрт хязгаарлалт тавьж тээврийн хэрэгслийн тоог ажлын өдрүүдэд 35 хувь, амралтын өдрүүдэд 50 хувиар буурууллаа.

Энгийн үед нийт 95 чиглэлд 900-950 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг юм байна.

Харин онцгой байдлын энэ өдрүүдэд 95 чиглэлд 680 автобус 30-35 минутын зайтай үйлчилгээнд гарна.  Хот орчимд буюу алслагдсан хороод, зуслангийн чиглэлд 40-50 автобус хоёр цагийн зайтай иргэдэд үйлчилнэ.

Мөн энэ үеэр таксинууд үнээ нэмж байгаа бөгөөд  такси үйлчилгээний үнэ тарифт  улсын хяналтын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна. Хэрэв зөрчил илэрсэн бол холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.

Хэрэв таксины жолооч нар  үнээ нэмсэн зөрчил гаргасан бол иргэд 7004-4040 дугаарт гомдол саналаа өгч болно.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16