Нохойноос корона вирус илэрлээ

2020-03-10 0

Хонконгт нохойд хийсэн шинжилгээгээр COVID-19 вирус илэрч оношлогдсон тухай мэдээлэл Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага(OIE)-ын мэдээллийн санд бүртгэгдлээ.

Вирусийн халдвар илэрсэн нохойг 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр мал эмнэлэгт үзүүлж, тус нохойны хамар, ам, шулуун гэдэс, ялгадас зэргээс арчдас, дээж авч шинжилгээнд хамруулахад хамрын болон амны хөндийн дээжнээс “COVID-19” халдвар илэрсэн байна. Харин эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг илрээгүй гэв.

Улмаар хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын 02, 05-ны өдрүүдэд авсан нэмэлт шинжилгээгээр мөн COVID-19 вирус илэрсэн бөгөөд энэ сарын 8-ны өдөр халдвар авсныг эцэслэн тогтоожээ. Одоогоор хяналт, ажиглалт үргэлжилж байгаа бөгөөд мал эмнэлэг, хорио цээрийн хяналтад 14 хоног байрлуулах аж

Comments are closed.

Холбоотой мэдээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулагчидтай хамтран ажилладаг гэх мөрдөгч ажлаа хийж байгаа гэв

ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус г

2023-11-16

Аравдугаар сард тэтгэвэртээ гарах гэж байгаа захирал Ж.Соронзонг ирэх сард ажлаас нь чөлөөлнө гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх аравдуг

2022-09-02

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс байгуулагдсны 77 жилийн ойн тохиож байна

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Х

2022-09-01