Өнөөдөр ихэнх нутгаар цас орно

2020-03-05 0

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдрийн буюу 2020.03.06-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатар хотод: 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, Хангай нурууны өвөр бэлээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Хэрлэнбаян -Улаан орчмоор: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулагчидтай хамтран ажилладаг гэх мөрдөгч ажлаа хийж байгаа гэв

ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус г

2023-11-16

Аравдугаар сард тэтгэвэртээ гарах гэж байгаа захирал Ж.Соронзонг ирэх сард ажлаас нь чөлөөлнө гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх аравдуг

2022-09-02

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс байгуулагдсны 77 жилийн ойн тохиож байна

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Х

2022-09-01