Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод, буцаад ирнэ

2020-02-27 0

Прокурорууд нэг өдрийн цалингаа УОК-ийнхонд хандивласан сайн дурын үйл ажиллагааны дараа УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариууллаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хятад улсад айлчлал хийх юм байна. Өвчлөл гарсан бүс нутаг руу явахдаа УОК-ын даргаас  зөвшөөрөл авах ёстой гэсэн. Зөвшөөрөл авсан болов уу. Ирэхээр нь тусгаарлах арга хэмжээ авах уу?

-Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод, буцаад ирнэ. Тун богино хугацаанд тус улсад очоод ирнэ гэж байгаа юм.   УОК-ын даргаас зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрлийг сая өгсөн. Ирсний дараа одоо Монгол Улсад үйлчилж байгаа дэг журам Ерөнхийлөгч болон түүнийг дагаж явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. 14 хоног тусгаарлах арга хэмжээг авна. Оношлогоо, шинжилгээнд хамруулна. Одоо ямар ажил хийж байгаа билээ тэр бүхэнд хамруулна.

-Ерөнхийлөгчтэй хамт хэдэн хүн явж байгаа юм бол?

-10 гаруй хүн хамт явж байгаа.

-Үүнийг зайлшгүй шаардлага гэж үзэж явахыг зөвшөөрч байгаа юм уу?

-Зайлшгүй шаардлага. Гэхдээ айлчлалын үеэр чухам ямар асуудал яригдах талаар би тодорхой мэдээлэлгүй байна. ҮАБЗ-ийнхөн ярилцсан юм байна гэж ойлгож байгаа.

-Төмөр зам барьж байгаа цэргүүдийг энэ сарын 28-аас бэлэн бай гэсэн үүрэг өгсөн гэх мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Бэлэн байдлыг хангаж бай л гэж байгаа юм. Харин ажлыг эхлүүлэхгүй. УОК шийдвэрээ гаргачихсан.  Хэдийд эхлүүлэх вэ гэдгээ бэлэн байдлыг хангасан эсэхийг харж байж шийдвэр гаргана.

-Бүтээн байгуулалтын ажил эхлэхээр Хятад улсаас маш их ажиллах хүч орж ирдэг. Цаашид энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Бидний хамгийн их анхаарал хандуулж байгаа гол асуудал нь яаж эх орондоо коронавирусийг оруулаад ирчихгүй байх вэ гэдэг л байна. Гэхдээ бид эдийн засаг, төсөв санхүүгийн байдлаа тооцоод явж байгаа. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, зам, барилгын ажил энэ хавар эхлэх ёстой.  Нөхцөл байдал яаж эргэх нь вэ гэдгийг харж байж л шийдвэрээ гаргана.  Маргааш энэ талаар Засгийн газрын хуралдаанаар шийдэх гэж байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Цаашдаа тэмдэглэлт баяр амралтын өдөр таарвал шилжүүлж амраадаг болно

Өнөөдрийн /2025.02.26/ Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын баяр шинийн 1 тасарч, 2, 3-ны өд

2025-02-26

Нийт зарлагыг ₮2.3 их наядаар бууруулж, төсвийн төслийг алдагдалгүй болголоо

Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригт нийцүүлэн Засгийн газраас 2025 оны Төсвийн төслийг шинэчлэн

2024-12-05

Вьетнам руу хонь, ямааны мах экспортлож, цагаан будаа импортолно

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн

2024-11-21